Бизнесмэн Илон Маск 800 тэрбум долларын босгыг давсан хөрөнгөтэй дэлхийн түүхэн дэх анхны хүн болсон тухай Forbes сэтгүүлийн мэдээллээс иш татан Mongolnews24.com мэдээллээ.
Энэхүү үйл явдал нь түүний пуужин үйлдвэрлэлийн SpaceX корпораци өөрийнх нь эзэмшдэг xAI компанийг худалдаж авсны дараа тохиосон байна. Тус сэтгүүлийн шинжээчдийн үзэж байгаагаар уг хэлцэл нь түүний хөрөнгийг 84 тэрбум доллароор нэмэгдүүлж, нийт хөрөнгө нь рекорд тогтоосон 852 тэрбум долларт хүрчээ.
Маскийн хөрөнгийн хурдтай өсөлт:
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Илон Маскийн хөрөнгө ийм төрлийн босгыг гурван ч удаа давж, дэлхийн санхүүгийн түүхийг шинэчилсэн юм:
- 2025 оны 10 дугаар сар: DOGE-оос огцорч, Tesla-ийн хувьцаа өссөнөөр 500 тэрбум долларын хөрөнгөтэй анхны хүн болов.
- 2025 оны 12 дугаар сарын 15: Түүний хөрөнгө 600 тэрбум доллар давав.
- 2025 оны 12 дугаар сарын 20: Маск 700 тэрбум долларын босгыг давсан байна.
Ийнхүү нэг сар гаруйн дараа тэрээр 800 тэрбумын босгыг амжилттай давж, 1 их наяд (trillion) доллар руу улам ойртсоор байна.
