НүүрЭдийн засагИргэний үнэмлэхийн зургаар бусдын нэр дээр түлш авсан тохиолдол гарчээ

Иргэний үнэмлэхийн зургаар бусдын нэр дээр түлш авсан тохиолдол гарчээ

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлшийг 446 борлуулалтын цэгээр олгож эхэлсэн бөгөөд иргэд Хотула аппликэйшн эсвэл иргэний үнэмлэхээ ашиглан худалдан авах боломжтой байна. Харин сүүлийн үед иргэний үнэмлэхийн хуулбар, гар утсаар авсан зургийг ашиглан өөр хүний нэр дээр түлш авсан тохиолдол бүртгэгдсэн талаар сэрэмжлүүлжээ.

Ийм үйлдэл нь тухайн иргэний авах боломжтой түлшийг бусад хүн өмнөөс нь худалдан авч, өөрөө түлшгүй үлдэх эрсдэл үүсгэж байгаа аж. Ялангуяа хүргэлт хийх нэрээр иргэний үнэмлэхийн хуулбар авах, зургийг нь хадгалах тохиолдолд хувийн мэдээллийг зориулалтын бусаар ашиглах нөхцөл бүрдэж болзошгүйг анхааруулсан байна.

Иргэний үнэмлэхийн хуулбар, зургаа бусдад өгөхгүй байхыг зөвлөв

“Тавантолгой түлш” компаниас иргэдэд иргэний үнэмлэхийн хуулбараа бусдад үлдээхгүй, мөн зургийг нь даруулахгүй байхыг зөвлөжээ. Учир нь тухайн мэдээллийг ашиглан өөр хүн таны өмнөөс шахмал түлш авах боломжтой гэж тайлбарласан байна.

Түлш худалдан авахдаа Хотула аппликэйшн ашиглах эсвэл иргэний үнэмлэхээ биетээр нь борлуулалтын цэгт авч очих нь мэдээллээ хамгаалах нэг арга гэдгийг мөн сануулжээ. Ингэснээр иргэний мэдээлэл гуравдагч этгээдийн гарт орох эрсдэлийг бууруулах боломжтой юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд