НүүрСпортАхлагч Б.Мөнгөнхэрлэн “Action steel”-ийн улсын аваргаас хүрэл медаль хүртэв

Ахлагч Б.Мөнгөнхэрлэн “Action steel”-ийн улсын аваргаас хүрэл медаль хүртэв

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Артиллерийн дивизоны Тийрэлтэт артиллерийн батарейны соёл хүмүүжлийн зааварлагч, спортын мастер, ахлагч Б.Мөнгөнхэрлэн “Action steel” улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээнд амжилттай оролцжээ.

Тэрбээр тус тэмцээний гар бууны стандарт төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн байна.

2026 онд олон тэмцээнд амжилт үзүүлжээ

Б.Мөнгөнхэрлэн 2026 онд практик болон цэрэгжлийн буудлагын спортын олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, хэд хэдэн медаль хүртсэн эмэгтэй мэргэн буучдын нэг юм.

Тэрбээр Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн буудлагын тэмцээнд 2023, 2025, 2026 онд түрүүлж байжээ.

Мөн 2026 оны есдүгээр сарын сүүлчээр зохион байгуулсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2026” практик буудлагын аварга шалгаруулах тэмцээний гар бууны төрөлд алтан медаль хүртсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд