НүүрШоу бизнес"Breaking Bad" цувралын од Ар Жей Митт 34 насандаа таалал төгслөө

“Breaking Bad” цувралын од Ар Жей Митт 34 насандаа таалал төгслөө

“Breaking Bad” цувралын од, Америкийн жүжигчин Ар Жей Митт (RJ Mitte) 34 насандаа таалал төгссөн тухай TMZ агентлаг эх сурвалжуудаас иш татан мэдээллээ.

Нийтлэлд “Breaking Bad цувралд Уолтер Уайт багын дүрийг бүтээсэн Ар Жей Митт таалал төгслөө. Түүнийг амиа хорлосон гэж мэдээлж байна” хэмээн дурджээ. Хууль сахиулах байгууллагууд уг хэргийн нөхцөл байдлыг шалгаж байгаа аж. Жүжигчин залуу цуврал дахь дүрийнхээ нэгэн адил бага насны тархины саажилт (церебраль саа) өвчтэй байсан юм.

Тэрээр уг шүтээн болсон цувралын 56 ангид тоглосон билээ. Түүнчлэн тэрээр “The Oak Room”, “Recall” болон “The Guardians of Justice” зэрэг кино бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ олонд танигдсан юм. Митт саяхан Кеннеди Суарестой сүй тавиад байжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд