УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны аравдугаар сарын 13-ны хуралдаанаараа Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн, удирдлагын асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар тус дэд хороог УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлахаар болсон байна.
Таван гишүүн дэд хороонд ажиллана
Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороонд:
- О.Алтангэрэл
- Б.Баярбаатар
- Л.Соронзонболд
- Х.Тэмүүжин
- Д.Цогтбаатар нарын УИХ-ын гишүүд харьяалагдан ажиллах юм.
Дэд хороо нь хууль сахиулах байгууллагууд чиг үүргээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлж байгаа эсэхэд парламентын хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байна.
