«Формула-1» Руанда улсад Африкийн Гран-при зохион байгуулах 10 жилийн гэрээ байгуулснаа зарлалаа.
Энэ талаар тэмцээний хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Африкийн анхны Гран-приг 2030-аад оны эхээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэр хүртэл Руандагийн нийслэл Кигали хотоос өмнө зүгт ойролцоогоор 40 км зайд шинэ уралдааны зам барих юм.
Ингэснээр «Формула-1» 1993 оноос хойш анх удаа Африк тивд эргэн ирнэ. Тус тэмцээн Африкт хамгийн сүүлд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын «Кьялами» замд болж, Францын нисгэгч Ален Прост түрүүлж байжээ.
Энэ улирлын жолооч нарын нийлбэр дүнг Mercedes багийн Италийн нисгэгч Андреа Кими Антонелли 340 оноотой тэргүүлж байна. Түүний багийн хамтрагч, Их Британийн Жорж Расселл 238 оноотой хоёрдугаарт, Ferrari-гийн нисгэгч, «Формула-1»-ийн долоон удаагийн дэлхийн аварга Льюис Хэмилтон 229 оноотой гуравдугаарт бичигджээ.
Дараагийн уралдаан 10-р сарын 25-нд АНУ-ын Остин хотод болно.
