НүүрОсол хэрэгНөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлаар "Мобиком" корпораци уучлалт гуйлаа

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлаар “Мобиком” корпораци уучлалт гуйлаа

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбогдуулан “Мобиком” корпорацийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи албан ёсоор уучлалт гуйж, хариуцлагаас зайлсхийхгүйгээ илэрхийллээ. Энэ сарын 8-ны өдөр Цогтсүмбэр багийн нутаг дэвсгэрт дэгдсэн уг түймэрт тухайн хамгаалалттай газрын 80 орчим хувь нь өртсөн бөгөөд асуудалд тус компани холбогдоод байсан юм.

“Хохирлыг барагдуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авна”

Тус компанийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи “NTV” телевизэд өгсөн тодруулгадаа шалгалтын ажиллагаанд бүх талаар хамтарч, учирсан хохирлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхээ онцоллоо.

Тэрбээр “Түймрийн улмаас байгаль орчинд хохирол учирсанд бид гүнээ харамсаж байна. Ясүхиро Очи миний бие Мобиком компанийн нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Бид хариуцлагаас зайлсхийхгүй. Хохирлын хэмжээ, холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдоно. Бид энэхүү үйл ажиллагаанд бүх талаар хамтран ажиллаж, шалгалтын үр дүн болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах болно. Гал унтраах ажиллагаанд оролцсон, онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд, удирдлага болон туслалцаа үзүүлсэн хүн бүрд гүн талархал илэрхийлье” хэмээн мэдэгдсэн байна.

Одоогоор эрх бүхий мэргэжлийн байгууллагууд түймрийн шалтгаан нөхцөл болон байгаль орчинд учирсан бодит хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд