Цахим спортын Монголын шилдэг “The MongolZ” баг үндсэн бүрэлдэхүүндээ шинэчлэл хийж, “The Huns Esports” багаас Есөнтөмөр “nin9” Гантулгыг элсүүлснээ албан ёсоор зарлалаа. Мөн үндсэн бүрэлдэхүүнд Анарбилэг “cobrazera” Ууганбаяр эргэн ирснээр тус баг дараагийн олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөх бүрэн бүрэлдэхүүнээ бүрдүүлээд байна.
“nin9”-ийн эргэн ирэлт ба шинэ бүрэлдэхүүн
Есөнтөмөр “nin9” Гантулга нь анх 2017 онд “The MongolZ” багт элсэн цахим спортын гараагаа эхлүүлж байсан бөгөөд ийнхүү 8 жилийн дараа төрөлх багтаа дахин нэгдэж байгаа юм. Тэрбээр 2023 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл “The Huns Esports” багийн ахлагч, гол тоглогчоор тоглож, PGL Astana 2026 зэрэг олон улсын томоохон тэмцээний эрхийг авч өрсөлдсөн туршлагатай тамирчин билээ.
“The MongolZ” багийн шинэчлэгдсэн үндсэн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтаж байна:
- Гарьдмагнай “blitz” Бямбасүрэн
- Өсөхбаяр “910” Банзрагч
- Содбаяр “Techno4K” Мөнхболд
- Анарбилэг “cobrazera” Ууганбаяр
- Есөнтөмөр “nin9” Гантулга
Манай залуус 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр олон улсын болон бүс нутгийн томоохон тэмцээн уралдаануудад үргэлжлүүлэн оролцож, амжилтаа ахиулахаар бэлтгэлдээ оржээ.
