НүүрЭдийн засагАИ-92 шатахууны үнэ 3600 төгрөг болж нэмэгдэв

АИ-92 шатахууны үнэ 3600 төгрөг болж нэмэгдэв

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3600 төгрөгт хүрчээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны тайлбараар, аравдугаар сард ОХУ-аас импортолж буй шатахууны үнэ өссөн нь дотоодын жижиглэнгийн үнэд нөлөөлсөн байна.

Шатахуун импортлогчдын зүгээс өнгөрсөн хугацаанд нефтийн бүтээгдэхүүнийг өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан гэж мэдээлжээ. Харин олон улсын хямралт нөхцөл үргэлжилж, импортын өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ өсгөх шаардлага үүссэн гэсэн тайлбар өгч байна.

Иргэд хомсдолтой зэрэгцсэн үнийн өсөлтийг шүүмжилж байна

Сүүлийн үед АИ-92 шатахууны хомсдол давтагдаж, зарим үед тогтмол худалдаалагдахгүй байгаа талаар иргэд гомдол гаргаж байсан. Ийм нөхцөлд шатахууны үнэ нэмэгдсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд