The MongolZ баг CS2-ийн үндсэн бүрэлдэхүүндээ дахин өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл гарчээ. HLTV.org-ийн мэдээлснээр 28 настай Гантулгын “nin9” Есөнтөмөр багийн тав дахь тоглогч болох хамгийн боломжит хувилбаруудын нэгээр нэрлэгдэж байгаа бол одоогоор сэлгээнд буй Ууганбаярын “cobrazera” Анарбилэг үндсэн бүрэлдэхүүндээ эргэн орох төлөвтэй байна.
Гэхдээ The MongolZ багаас дээрх өөрчлөлтийг одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй тул уг мэдээлэл шилжилтийн талаарх эх сурвалжийн мэдээллийн түвшинд байна.
nin9 хуучин багийнхантайгаа дахин нэгдэх боломжтой
Хэрэв nin9 The MongolZ-д нэгдвэл түүнд танил тоглогчид цөөнгүй бий. Тэрбээр өмнө нь Б.Гаридмагнай “bLitz”, М.Содбаяр “Techno4K” болон дасгалжуулагч Б.Эрдэнэдалай “maaRaa” нартай нэг багт тоглож байсан туршлагатай.
Тэд IHC-ийн бүрэлдэхүүнд байхдаа 2022 оны PGL Major Antwerp тэмцээнд шалгарч, Мэйжорын эрх авсан анхны Монгол багийн нэг хэсэг болж байв. Nin9 мөн 2018 онд maaRaa-тай хамт The MongolZ-ийн нэрийн дор тоглож байсан түүхтэй.
The MongolZ хэд хэдэн тоглогч туршжээ
HLTV.org-ийн мэдээлснээр The MongolZ сул орон зайгаа нөхөхийн тулд сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн хувилбар туршсан байна. Nin9-өөс гадна Alter Ego багийн Макс “laxiee” Андреев, мөн академийн 15 настай Төгс-Эрдэнийн “M4k” Баярбат нарыг шалгаж үзжээ.
Үүний зэрэгцээ nin9 The Huns-ийн бүрэлдэхүүнд ESN Fall Showdown тэмцээний 1337 багийн эсрэг тоглолтыг өнжсөн бөгөөд 5star-ын эсрэг дараагийн тоглолтод ч оролцохгүй гэж мэдээлсэн байна. Энэ нь түүний цаашдын багийн асуудалтай холбоотой байж болох ч албан ёсны тайлбар гараагүй байна.
Шилжилт баталгаажвал бүрэлдэхүүн ингэж харагдана
HLTV.org-ийн мэдээлэл бодитой болж, nin9 багт нэгдэн cobrazera үндсэн бүрэлдэхүүндээ эргэн орвол The MongolZ-ийн гарааны тав дараах байдлаар бүрдэх боломжтой:
- Бямбасүрэнгийн “bLitz” Гаридмагнай
- Бандзрагчийн “910” Өсөхбаяр
- Мөнхболдын “Techno” Содбаяр
- Ууганбаярын “cobrazera” Анарбилэг
- Гантулгын “nin9” Есөнтөмөр
Манай залуус 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр тэмцээн уралдаануудад үргэлжлүүлэн оролцох болно.
