НүүрНийгэмМеханик инженерийн сургуулийн уулзвар орчмын замыг хоёр өдөр хэсэгчлэн хаана

Механик инженерийн сургуулийн уулзвар орчмын замыг хоёр өдөр хэсэгчлэн хаана

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамжны авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор амралтын өдрүүдэд хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээлснээр аравдугаар сарын 10, 11-нд замын хоёр урсгалыг ээлжлэн хааж, засварын ажил гүйцэтгэнэ.

Хаалтын хуваарь

  • Аравдугаар сарын 10, бямба гарагт 08:00–22:00 цагт: замын зүүн талын урсгалыг хаана.
  • Аравдугаар сарын 11, ням гарагт 08:00–22:00 цагт: замын баруун талын урсгалыг хаана.

Энгельсийн гудамж нь Нарны гүүрний урд хэсэг болон Механик инженерийн сургуулийн уулзвар орчмыг хамардаг. Тус замын хэсэг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд