Украины батлан хамгаалахын FirePoint компани дотооддоо үйлдвэрлэсэн баллистик пуужинг ОХУ-ын нутаг дэвсгэрийн чиглэлд анх удаа харвасан гэж мэдэгджээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ирина Терех мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, 300 км хүртэлх тусгалтай FP-7 тактикийн пуужинг ашигласан аж. Терех мөн илүү холын тусгалтай баллистик пуужин бүтээх ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ онд багтаан бэлэн болно гэж мэдэгджээ.
Энэ сарын эхээр Украин шинэ FP-7 тактикийн баллистик пуужингаа байлдааны нөхцөлд анх удаа ашигласан тухай мэдээлэл гарсан байна.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский 10-р сарын 1-нд пуужин харваж буй бичлэг нийтэлж, анхны байлдааны хэрэглээний дараагийн үе шат нь уг пуужинг олноор үйлдвэрлэх явдал байх ёстой гэж мэдэгджээ.
