Криштиану Роналду өөрийгөө хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч гэж үздэгээ дахин мэдэгдэж, “Би түүхэн дэх хамгийн шилдэг. Ингээд л болоо” хэмээн онцолжээ. Мөн өөрөөсөө илүү тоглогч мэдэхгүй гэдгээ хэлсэн байна. Португал довтлогч хувийн статистик, үзүүлэлтүүддээ тулгуурлан өөрийгөө хамгийн шилдэг тоглогч гэж нэрлэжээ.
Тэрээр энэ тухай CNN Portugal-д өгсөн ярилцлагадаа, өөрийн тоглолт болон карьерынх нь талаар сүүлийн үед өрнөж буй хэлэлцүүлгийн үеэр ярьсан байна.
Роналду Лионель Месситэй олон жил үргэлжилсэн өрсөлдөөнөө “Формула-1”-ийн домогт нисгэгчид Айртон Сенна, Ален Прост нарын өрсөлдөөнтэй зүйрлэжээ.
Португал довтлогч мөн түүхэн амжилтын төлөөх эрэлээ үргэлжлүүлж байна. Тэрээр карьертаа албан ёсны 980 гоол оруулаад байгаа бөгөөд 1 000 гоолын босгонд хүрэх зорилготой аж.
