Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт баавгай орж ирсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс цахимаар шуурхай хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцжээ.
Хурлаас суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг холбогдох байгууллагуудын зөвшөөрөл, оролцоотойгоор аюулгүй болгох, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар устгуулах арга хэмжээг нэн даруй авахаар шийдвэрлэсэн байна.
Иргэдийг баавгайд ойртохгүй байхыг анхааруулав
Аймгийн Онцгой комиссоос иргэдийг сонор сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд өөрсдөө ойртохгүй байхыг анхааруулжээ.
Мөн зураг, бичлэг хийхээр араас нь дагах, ойртон очих зэрэг үйлдэл хийхгүй байж, мэргэжлийн байгууллагын заавар, сэрэмжлүүлгийг дагахыг зөвлөсөн байна.
