HomeСоёл УрлагС.Зориг агсны мэндэлсэн өдөр: Ардчиллын удирдагчийн онцлох эшлэлүүд

С.Зориг агсны мэндэлсэн өдөр: Ардчиллын удирдагчийн онцлох эшлэлүүд

Монголын ардчилсан хувьсгалын түүчээ, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Хэрэв тэрээр цаг бусаар амь насаа алдаагүй байсан бол өнөөдөр 64 нас зооглох байлаа. Түүний үлдээсэн үзэл санаа, улс орноо гэсэн чин сэтгэл нь өдгөө ч монголчуудын зүрх сэтгэлд амьд хэвээр байгаа төдийгүй хэлсэн үг бүр нь нийгмийн зүг чиг болсоор байна.

С.Зориг агсны хэлсэн онцлох эшлэлүүд нь эв нэгдэл, улс төрийн соёл, ирээдүйн хөгжлийн гарцыг сануулдаг билээ. Түүний мэндэлсэн өдөрт зориулан дараах эшлэлүүдийг хүргэж байна.

  • “Японы түвшинд очтол өдий байгаа ч би монгол хүний саруул ухаанд итгэдэг”
  • “Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол цаашид манай орны хувь заяа”
  • “Би хамгийн гэдэг үгэнд дургүй, хамгийн гэдэг цор ганц зүйл хэзээ ч байхгүй”
  • “Төрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгүй зүйл”
  • “Залуучуудыг дэвшүүлж гаргах нь зөв. Харин мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүст зайлшгүй тулгуурлан ажиллах шаардлагатай”
  • “Манайхан УИХ-ын гишүүн болчихоор өөрийгөө хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна”
  • “УИХ-ын гишүүд бид бие биеэ хүндлэхгүй бол, төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ улс чинь яаг нэгнийгээ хүндэлдэг, хайрладаг нийгэмтэй болох юм бэ”
  • “Монголчууд бид цөөхөн. Тиймээс бие биедэ итгэж байж л хөгжинө”
  • “Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ”
  • “Бидний хувь заяа бидний гарт л байна”
  • “Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр хүмүүсийг ажилтай болгох нь чухал”
  • “Сонгуулийн тогтолцоо нь ард түмний хүсэл зоригийг үнэн зөв илэрхийлэх ёстой. Үүнийг гажуудуулбал ардчиллын утга учир алдагдана”
  • “Сонгуулийн тогтолцоо нь зөвхөн том намуудад бус, жижиг намуудад ч боломж олгох хэрэгтэй”
  • “Ухаан бол өөрөө авьяас”

Улс төрд шийдвэр гаргахдаа баримтлах ёстой ашиг сонирхлын эрэмбийг тэрээр ийнхүү тодорхойлж байв:

  1. Нэн тэргүүнд улсынхаа ашиг сонирхлыг тавих.
  2. Хоёрдугаарт намын ашиг сонирхлыг авч үзэх.
  3. Гуравдугаарт бүлгийн сонирхлыг эрэмбэлэх.
  4. Хамгийн сүүлд хувийн ашиг сонирхлоо тавих.

Тэрээр энэхүү дарааллыг алдах юм бол төр ялзрах түвшинд хүрнэ гэдгийг хатуу анхааруулж байсан юм. С.Зоригийн “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн алдарт үг өнөөдөр ч биднийг зөв зам руу хөтлөх итгэл найдварын гэрэл болсоор байна. Түүний үйл хэрэг болон үзэл санааг марталгүй дээдлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд