HomeОлон улсын мэдээАНУ, Япон болон бусад орны 17 мянга гаруй цэргийн алба хаагч Филиппинд...

АНУ, Япон болон бусад орны 17 мянга гаруй цэргийн алба хаагч Филиппинд сургуулилт хийж эхэллээ

Филиппинд АНУ, Япон болон бусад таван орны 17 мянга гаруй цэргийн алба хаагч оролцсон “Balikatan” (Тагалог хэлээр “мөр зэрэгцэх” гэсэн утгатай) хээрийн сургуулилт эхэллээ. Сургуулилтын хүрээнд байлдааны буудлага бүхий дасгалууд хийгдэх талаар Филиппиний Зэвсэгт хүчний Штабын дарга, бага Ромео Браунер мэдээлснийг PNA агентлаг дамжуулав.

“Энэ жилийн сургуулилтад Филиппин, АНУ-аас гадна түнш орнууд болох Австрали, Канад, Франц, Япон, Шинэ Зеландын 17 мянга гаруй цэргийн алба хаагч оролцож байна” гэж ерөнхий командлагч нээлтийн ажиллагааны үеэр мэдэгдлээ.

Маневрын явцад цэргүүд агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах, далайн аюулгүй байдлыг хангах арга техникт суралцах юм. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын хэвлэлийн албаны мэдээлснээр талууд шумбагч онгоцтой тэмцэх, нөхцөлт дайсны хөлөг онгоцон дээр десант буулгах, аврах ажиллагаа явуулах дадлага хийнэ. Мөн ложистик болон хүмүүнлэгийн чиглэлээр сургалтууд явагдах ажээ. Америкийн тал энэхүү сургуулилтыг Филиппиний түүхэн дэх “хамгийн том” арга хэмжээ гэж тодорхойлж байна.

Мэдээллийн агентлагийн мэдээлснээр 13-аас 18 улс ажиглагчаар оролцож байгаа бөгөөд тэдний нэрсийг одоогоор нууцалж байна. Сургуулилт 5 дугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Өмнө нь Ромео Браунер мэдээлэхдээ, “Balikatan” сургуулилтын хүрээнд Япон улс 1945 оноос хойш анх удаа Филиппиний нутаг дэвсгэрт байлдааны анги нэгтгэлээ илгээж байгааг онцолсон юм. Сүүлийн жилүүдэд Токио зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон байгалийн гамшгийн уршгийг арилгах чиглэлийн зааварлагч нарыг л илгээдэг байв.

2025 онд “Balikatan” цэргийн маневр 4 дүгээр сарын 21-нээс 5 дугаар сарын 9-ний хооронд Өмнөд Хятадын тэнгист болсон билээ. Тухайн үед АНУ-ын 9 мянга, Филиппиний 5 мянга орчим цэргийн алба хаагч оролцож байв. Мөн Австрали, Япон, Их Британи, Франц, Канадын цэргүүд оролцогч болон ажиглагчаар нэгдэж байсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд