НүүрСоёл УрлагНайруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат бүтээл “Улаанбаатар” олон улсын кино наадмын...

Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат бүтээл “Улаанбаатар” олон улсын кино наадмын гол шагналуудыг хүртлээ

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадмын (УБОУКН) Монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди” шагнал гардуулах ёслол болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадамд найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат кино өндөр амжилт үзүүлж, наадмын дөрвөн ч нэр хүндтэй шагналын эзэн болсон байна.

“Хангарди”-йн шилдэг кино болон үзэгчдийн талархал

Тус кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан уг бүтээл “Шилдэг кино”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг хөгжмийн зохиолч” номинацуудад тэргүүлснээс гадна “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг давхар хүртлээ. Аравдугаар сарын 16-наас 22-ны хооронд үргэлжилсэн тус кино наадам нь үндэсний болон олон улсын уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг олон нийтэд танилцуулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөсөн юм.

Нүүрс тээврийн эмэгтэй жолоочийн амьдралыг зургаан жил баримтжуулжээ

“Цагаан хадны өнгө” баримтат кино нь Монголын говийг туулан БНХАУ-ын хил рүү тасралтгүй цуврах хүнд даацын нүүрс тээврийн цуваанд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй цөөн эмэгтэй жолооч нарын нэг болох С.Майхүүгийн бодит амьдралыг өгүүлдэг. Хүүхдүүдийнхээ ирээдүй, сайн сайхны төлөө эрүүл мэнд, амь насны өндөр эрсдэлтэй, хамгаалалтгүй хүнд нөхцөлд амьдралын төлөө хэрхэн тэмцэж буйг уран бүтээлчид нийт зургаан жилийн турш сурвалжлан баримтжуулжээ.

Уг бүтээлийг Францын “Petite Maison Production” болон Монголын “iCity Films” компани хамтран олон улсын хамтын ажиллагааны хүрээнд бүтээсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд