НүүрСпорт"Алтан бөмбөг" шагналын санал хураалтын онооны дүн ил боллоо

“Алтан бөмбөг” шагналын санал хураалтын онооны дүн ил боллоо

Цахим сүлжээнд “Алтан бөмбөг” (Ballon d’Or) шагналд нэр дэвшигчдийн авсан нийт оноо болон санал хураалтын нарийвчилсан дүн нийтлэгдлээ.

Сануулахад, энэ удаагийн “Алтан бөмбөг” шагналыг Харри Кейн хүртсэн бөгөөд тэрээр тус шалгаруулалтад Килиан Мбаппегаас 28 оноогоор илүү гарсан гэсэн албан бус мэдээлэл тархаад байсан билээ.

Энэхүү мэдээлэл үнэн болох нь батлагдаж, Английн довтлогч өөрийн ойрын өрсөлдөгч болох Францын шигшээгийн тоглогчийг яг 28 онооны зөрүүтэйгээр ардаа орхисон нь тодорхой болов. Кейн нийт 1055 оноо цуглуулсан бол Мбаппе 1027 оноо авчээ.

“Алтан бөмбөг” санал хураалтын дүн:

  • Харри Кейн (Англи, “Байерн Мюнхен”) — 1055 оноо
  • Килиан Мбаппе (Франц, “Реал Мадрид”) — 1027 оноо
  • Ламин Ямаль (Испани, “Барселона”) — 881 оноо
  • Родри (Испани, “Манчестер Сити” / “Барселона”) — 726 оноо
  • Лионель Месси (Аргентин, “Интер Майами”) — 612 оноо
  • Хвича Кварацхелия (Гүрж, “Пари Сен-Жермен”) — 541 оноо
  • Усман Дембеле (Франц, “Пари Сен-Жермен”) — 418 оноо
  • Эрлинг Холанд (Норвеги, “Манчестер Сити”) — 378 оноо
  • Майкл Олисе (Франц, “Байерн Мюнхен”) — 296 оноо
  • Фабиан Руис (Испани, “Пари Сен-Жермен”) — 201 оноо
  • Жуд Беллингем (Англи, “Реал Мадрид”) — 107 оноо
  • Пау Кубарси (Испани, “Барселона”) — 101 оноо
  • Ашраф Хакими (Марокко, “Пари Сен-Жермен”) — 65 оноо
  • Витинья (Португал, “Пари Сен-Жермен”) — 59 оноо
  • Деклан Райс (Англи, “Арсенал”) — 57 оноо

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд