Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор Х:7 чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар болжээ.
Одоогийн Х:7 “Туул тосгон-Био комбинат-Хангарьд цогцолбор” чиглэлийг Х:7 “Туул тосгон-Био комбинат-Яармагийн 3-р буудал” болгон өөрчлөх юм.
Яармагийн 3-р буудлаас буцаж эргэнэ
Шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчиж, тус буудлаас буцаж эргэдэг болно.
Ингэснээр автобусны эргэлтийн хугацаа богиносож, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүлээлгийн хугацааг бууруулах боломжтой гэж үзжээ.
Чиглэлийн шинэ замналыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
Зорчигчид шинэчилсэн маршрутын зураглалын дагуу зорчих бөгөөд чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авах юм.

