АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холливудын нэрт жүжигчин Роберт Де Нирог хурцаар шүүмжилж, түүнийг дургүй хүрмээр зэвүүн хэмээн тодорхойлж, жүжиглэх ур чадварт нь эргэлзэж буйгаа илэрхийллээ.
Трамп энэхүү мэдэгдлээ Флорида мужид болсон сонгуулийн өмнөх цуглааны үеэр хийсэн байна. Америкийн удирдагч өмнө нь тус алдартны тоглосон кинонуудыг үзэх дуртай байсан ч одоо түүнийг харах ч хүсэлгүй болсноо хүлээн зөвшөөрчээ.
«Роберт Де Ниро тэнэг үү? Тийм ээ, тэр бол тэнэг. Ер нь түүнд ямар нэг асуудал байна. Би урьд нь түүнд дуртай байсан ч одоо зүгээр л харж ч чадахаа больсон. Тэр үнэхээр зэвүүн» хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Үүгээр зогсохгүй Трамп Де Нирогийн жүжиглэх авьяасыг шүүмжилжээ. Америкийн төрийн тэргүүний үзэж буйгаар уг жүжигчин инээдмийн дүр бүтээхэд огт тохирохгүй бөгөөд энэ үнэнийг хэн нэгэн эцэст нь жүжигчинд өөрт нь хэлэх ёстой хэмээн нэмж өгүүлсэн байна.
