НүүрСпортЭ.Дэлгэрмаа дэлхийн медалийн төлөө барилдаж, тавдугаар байрт шалгарлаа

Э.Дэлгэрмаа дэлхийн медалийн төлөө барилдаж, тавдугаар байрт шалгарлаа

Казахстаны Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нд өндөрлөнө.

Монголын эмэгтэй шигшээ багийн 68 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа энэ удаагийн тэмцээнд тавдугаар байр эзэлжээ.

Тэрээр хүрэл медалийн төлөө “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Кеннеди Алексис Блэйдстэй хүч үзсэн ч ялагдсан байна.

Монголын эмэгтэй баг нэг хүрэл медальтай үргэлжлүүлж байна

Одоогийн байдлаар Монголын баг нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд 76 кг-ын жинд Э.Даваанасан медалийн тавцанд гарчээ.

Үүнээс гадна Монголын гурван бөх хүрэл медалийн төлөө барилдаж, тавдугаар байрт шалгарсан байна.

Эдгээр амжилтын дараа Монгол Улсын эмэгтэй баг багийн дүнгээр 59 оноотой болж, Япон, БНХАУ, АНУ, Украин, Энэтхэгийн араас зургаадугаар байрт бичигдэж байна.

Х.Болортуяа дагах барилдаан хийнэ

Монголын эмэгтэй бөхчүүдээс 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа өнөөдөр дагах барилдаанд оролцохоор болжээ.

Өнөөдрийн барилдаанууд 14:00 цагаас эхлэх юм.

“Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд