Энэтхэгийн хойд хэсэгт зорчигч тээврийн автобус замаас гарч, уулын хавцал руу унасны улмаас 20 хүн амиа алдаж, 36 хүн бэртэж гэмтсэн байна. Энэ талаар тус улсын цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээллээ.
Осол Энэтхэгийн холбооны нутаг дэвсгэр болох Жамму ба Кашмир мужийн Удампур дүүрэгт гарчээ. Одоогийн байдлаар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан таамгаар замын хүнд нөхцөл эсвэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас болж ийм эмгэнэлт явдал гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Хэргийн газарт аврах ажиллагаа үргэлжилж байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгийн байгууллагуудад хүргэж эхэлжээ.
