НүүрНийгэм413 мянган ахмадад 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлжээ

413 мянган ахмадад 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлжээ

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэврийн мөнгийг шилжүүлж эхэлсэн байна. Уг тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж, ахмадуудын одоо авч буй тэтгэвэр дээр нэмэлтээр сар бүр олгох юм.

Суурь тэтгэврийн хэмжээ 100-300 мянган төгрөг байх бөгөөд шаардлага хангасан ахмадууд энэ нэмэгдлийг сар бүр авах зохицуулалттай.

Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн иргэд хамрагдана

Суурь тэтгэвэрт нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч буй болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэд хамрагдах юм. Ингэхдээ эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 нас хүрсэн байх шаардлагатай.

Тэтгэврийн нэмэлт олголтыг авахын тулд ахмадууд холбогдох байгууллагад тусгайлан хүсэлт гаргах, нэмэлт бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Шаардлага хангасан иргэдийн дансанд суурь тэтгэврийг шууд шилжүүлэхээр зохицуулжээ.

Ийнхүү арваннэгдүгээр сараас эхлэн нийт 413 мянган ахмад одоогийн тэтгэвэр дээрээ улсын төсвөөс санхүүжүүлэх суурь тэтгэврийг нэмж авах юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд