The MongolZ баг “PGL Masters Bucharest 2026” тэмцээний Swiss Round 4-т Legacy-гийн эсрэг тоглож, 2:0 харьцаатай ялалт байгууллаа.
Энэ хожлоор Монголын баг Swiss шатны амжилтаа 2 хожил, 2 хожигдол болгон тэнцүүлж, тэмцээнээ үргэлжлүүлэх боломжоо хадгалсан байна.
Дараагийн тоглолт шийдвэрлэх ач холбогдолтой
Legacy-гийн эсрэг The MongolZ тоглолтын эхнээс давуу байдлаа алдалгүй, цувралыг хоёр map-д дуусгаж чаджээ.
Ингэснээр багийн одоогийн үзүүлэлт:
- 2 хожил
- 2 хожигдол
- Swiss шат — 2:2
боллоо.
Одоо The MongolZ-ийн дараагийн тоглолт плей-оффын шатанд шалгарах эсэхийг шийдэх өндөр ач холбогдолтой тулаан болох юм.
Монголын шилдэг CS багуудын нэг The MongolZ-ийг олон улсын тавцанд өрсөлдөхөд нь албан ёсны ивээн тэтгэгч 1xBet дэмжин ажиллаж байна.
The MongolZ ийнхүү Legacy-г цэвэр 2:0-ээр буулган авч, “PGL Masters Bucharest 2026”-ийн өрсөлдөөнийг үргэлжлүүлэх эрхээ хадгаллаа.
