ОХУ-ын S7 Airlines агаарын тээврийн компани арванхоёрдугаар сарын 15-наас Эрхүү–Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна.
Тус чиглэлийн нислэгийг долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт буюу хоёр удаа үйлдэхээр хуваарь гаргажээ.
Нислэгийн урьдчилсан хуваарийн дагуу Эрхүү хотоос Улаанбаатар руу 00:05 цагт хөөрөх бол Улаанбаатараас Эрхүү чиглэлийн буцах нислэг 02:00 цагт хөөрөхөөр товлосон байна.
Ийнхүү S7 Airlines компани 2026 оны арванхоёрдугаар сарын 15-наас ОХУ-ын Эрхүү хот болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг холбосон шууд нислэгийн үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ.
