НүүрСпортУ.Сүрэнжав Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ

У.Сүрэнжав Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны пара спортын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн К44 ангиллын 52 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав аваргаллаа.

“Парис-2024” паралимпын аварга, Ханжоугийн Азийн пара наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав шигшээ тулаанд Узбекистаны Умида Мамаражабоваг ялж, Монголын багийн тус наадмын анхны алтан медалийг авчирсан байна.

Шөвгийн наймаас эхлэн өрсөлдөгчдөө дараалан ялжээ

У.Сүрэнжав шөвгийн наймд Индонезийн Риа Юлиантаг 15:0, 13:1 харьцаагаар илүүрхжээ. Хагас шигшээд БНХАУ-ын Шиан Шаог 2:0, 6:6 гэсэн оноогоор ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ авсан байна.

Шигшээ тулаанд Узбекистаны Умида Мамаражабоваг 10:0, 2:0 харьцаагаар буулган авснаар Азийн зуны пара спортын наадмын аварга болжээ.

Ийнхүү У.Сүрэнжав “Айчи Нагоя 2026” Азийн пара спортын наадмаас Монгол Улсын багийн анхны алтан медалийг хүртлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд