НүүрЦахим спортAlliance-ийг 2:0-ээр хожсон The MongolZ-ийн дараагийн өрсөлдөгч BIG

Alliance-ийг 2:0-ээр хожсон The MongolZ-ийн дараагийн өрсөлдөгч BIG

Сербийн Белград хотод болж буй 1win Private Club Season 2 тэмцээнд оролцож буй Монголын The MongolZ баг эхний тоглолтдоо Шведийн Alliance-ийг 2:0 харьцаагаар хожлоо.

Найман баг double elimination системээр өрсөлдөж буй тус тэмцээнд The MongolZ ийнхүү дээд хүснэгтийн шөвгийн дөрөвт шалгарсан бол Alliance доод хүснэгтэд шилжжээ.

The MongolZ дараагийн тоглолтоо аравдугаар сарын 20-ны 23:00 цагаас Германы BIG багийн эсрэг хийхээр байна. Энэ тоглолтын үр дүнгээс хамаарч The MongolZ дээд хүснэгтэд цааш ахих эсэх нь шийдэгдэх юм.

Valve-ийн оноогоо 70-аар нэмэгдүүлжээ

Alliance-ийг хожсоны дараа The MongolZ баг Valve-ийн оноогоо 70-аар нэмэгдүүлж, эх сурвалжид дурдсанаар:

  • World rank: #20
  • Valve rank: #51
  • Азийн чансаа: #2 байрт бичигдэж эхэлжээ.

Ингэснээр тэд Азийн чансаанд BC Game багийн араас бичигдэж байгаа бөгөөд ирэх Мажорын шатлалд аль баг нь илүү давуу байр эзлэх вэ гэдэг өрсөлдөөн үргэлжилж байна.

nin9 шинэ багтайгаа амжилттай эхэлжээ

Шинэ бүрэлдэхүүнтэй The MongolZ Alliance-ийн эсрэг тоглолтод тогтвортой үзүүлэлт гаргасан байна. Багийн шинэ тоглогч nin9 нийт 37 kill авч, 1.19 рейтингтэй тоглосон нь шинэ багтайгаа хийсэн анхны тоглолтынх нь үзүүлэлт байв.

Мажор тэмцээний оноолт ойртож буй энэ үед The MongolZ-ийн хувьд оролцож буй тэмцээн бүрийн үр дүн чансаа, дараагийн шатны байрлалд нөлөөлөх ач холбогдолтой байна.

The MongolZ үргэлжийн адил 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр тоглож байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд