Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин Б.Отгонбат “Намайг дагуулаад яваач” драмын жүжигт тоглохоор болжээ.
Театрын тайзнаа 20 гаруй жил ажиллаж, үндэсний болон дэлхийн сонгодог олон бүтээлд дүр бүтээсэн түүний хувьд энэхүү жүжиг нь тайзны урлагтайгаа дахин холбогдож буй онцлох уран бүтээл болж байна.
УДЭТ-ын тайзнаа олон сонгодог бүтээлд тогложээ
Б.Отгонбат 1995 онд Соёл урлагийн их сургуулийг Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугарын удирдлага дор төгсөж, 1997 оноос Улсын драмын эрдмийн театрт уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна.
Тэрбээр “Тамгагүй төр”, “Үгүйлэгдсэн хайр”, “Саран хөхөө”, “Амьгүй албат”, “Цахлай”, “Туйлшрал” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдэд дүр бүтээжээ.
Хамгийн сүүлд УДЭТ-ын бүтээл Л.Н.Толстойн “Анна Каренина” драмын жүжигт Степан Аркадьевич Облонскийн дүрээр тайзнаа гарсан байна.
“Намайг дагуулаад яваач” сэтгэлзүйн драмд тоглоно
“Намайг дагуулаад яваач” жүжиг нь Оросын зохиолч Александр Володины “Таван үдэш” бүтээлээс сэдэвлэсэн бөгөөд хайр дурлал, өнгөрсөн дурсамж, ганцаардал, хүний сонголтын тухай өгүүлэх сэтгэлзүйн драм юм.
Жүжгийн дүрүүдэд:
- Б.Одончимэг
- Т.Бархүү
- Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат
- Гавьяат жүжигчин С.Өлзийхүү
- Т.Энэрэл
- Т.Дашсурмаа
- “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглохоор болжээ.
