НүүрЭрүүл мэндДасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд хийх зүрхний SPECT/CT шинжилгээг Монголд нэвтрүүллээ

Дасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд хийх зүрхний SPECT/CT шинжилгээг Монголд нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT” буюу Adenosine Stress Myocardial Perfusion Imaging (MPI) шинжилгээг Монгол Улсад анх удаа эмнэлзүйн практикт нэвтрүүлж, эхний хоёр тохиолдлыг амжилттай хийжээ.

Шинжилгээг УНТЭ-ийн Дүрслэл оношилгооны төвийн Цөмийн онош зүйн тасаг, Зүрхний төв болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний эмч нар хамтран нэвтрүүлсэн байна.

Энэхүү шинжилгээ нь дасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд аденозин эмийн тусламжтайгаар зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлэх боломжтойгоороо онцлог юм.

Мөн цусан хангамжийн дутагдал байгаа эсэхээс гадна түүний байршил, тархалт болон хүндийн зэргийг тодорхойлоход ашиглана.

Эмчилгээний тактикийг сонгоход дэмжлэг үзүүлнэ

SPECT/CT шинжилгээний үр дүнг өвчтөний эмнэлзүйн бусад мэдээлэлтэй уялдуулснаар цаашдын эмчилгээ, тусламж үйлчилгээний чиглэлийг илүү оновчтой тодорхойлох боломж бүрдэж байна.

Ингэснээр зүрхний цусан хангамжийн өөрчлөлтийг нарийвчлан үнэлж, эмчилгээний тактик боловсруулахад ашиглах шинэ оношилгооны боломж Монголын эмнэлзүйн практикт нэвтэрчээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд