Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажилд 48 байгууллагын 1966 ажилтан, албан хаагч оролцож байна. Эдгээр байгууллага 647 машин механизм, 331 бичил төхөөрөмж, 423 үлээх төхөөрөмж ашиглан цас цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын явцыг шалгав
Хотын дарга Б.Пүрэвдагва иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зам талбайн цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцаж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Түүний мэдээлснээр, нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, одоогийн байдлаар 175.1 тонн давс, 43 тонн бодис цацаад байна. Хотын нийтийн аж ахуйн байгууллагууд цас цэвэрлэгээний ажлын бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм.
