НүүрБоловсролМонголын сурагчид олон улсын физикийн II олимпиадаас найман медаль хүртлээ

Монголын сурагчид олон улсын физикийн II олимпиадаас найман медаль хүртлээ

Ахмад Аль-Ферганийн нэрэмжит Олон улсын физикийн II олимпиадад Монголын арван сурагч оролцож, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. Мөн хоёр сурагч тусгай байр эзэлсэн байна.

Ази, Европ, Америк тивийн 20 улсын 150 орчим шилдэг сурагч өрсөлдсөн тус олимпиадад Монголын баг нийт найман медальтай тэмцээнээ өндөрлүүлжээ.

12 дугаар ангийн сурагчдын амжилт

  • Амгаланболд Ачитбилгүүн /МУИС-ЕБАС/ – Мөнгөн медаль
  • Алтаншагай Билгүүн /Эрдэнэт Билигт Өргөө/ – Хүрэл медаль
  • Мөнхбат Ганбилэг /Шинэ Монгол/ – Хүрэл медаль
  • Одхүү Оджаргал /МУИС-ЕБАС/ – Хүрэл медаль
  • Баярмөнх Билэгбуян /Шинэ Монгол/ – Тусгай байр

11 дүгээр ангийн сурагчдын амжилт

  • Алтангэрэл Дүүрэнжаргал /Сант/ – Хүрэл медаль
  • Энхбат Хангарьд /Сант/ – Хүрэл медаль
  • Мөнхжаргал Энэрэл /Сант/ – Хүрэл медаль
  • Найдан Эрдэнэсайхан /Сант/ – Хүрэл медаль
  • Ганбат Индра /Нийслэлийн 1-р сургууль/ – Тусгай байр

Ингэснээр Монголын шигшээ багийн оролцогчдоос найман сурагч медаль хүртэж, хоёр сурагч тусгай байрын шагнал авсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд