Дээврийн хонгилоос олдсон Покемон (Pokémon) картууд Их Британийн иргэнд 350,000 ам.доллар авчрах боломжтой талаар “Daily Mail” мэдээллээ.
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрэгтэй дээврийн хонгилдоо хадгалж байсан 42 иж бүрдэл бүхий Покемон картууд 350,000 ам.доллароор зарагдах боломжтойг олж мэджээ. Дуудлага худалдааны мэргэжилтнүүд уг ховор цуглуулгыг хараад үнэхээр их алмайран гайхширсан тухайгаа илэрхийлсэн байна.
Цуглуулагч эр 1990-ээд оны сүүлээр хүү нь Покемонд шимтэн сонирхох үед картуудыг худалдан авч эхэлсэн гэдгээ хуваалцжээ. Тэрээр: “Санамсаргүй картууд гарч ирдэг лацтай багцуудыг байнга авснаас бүрэн иж бүрдлийг нь шууд цуглуулж авах нь илүү хямд тусна гэж би тухайн үед шийдсэн юм” гэж ярьжээ.
Хүү нь Покемоны сонирхлоо алдсаны дараа картууд брэндийн зориулалтын хавтсанд битүүмжлэгдсэн хэвээр үлдэж, дээврийн хонгилд он удаан жил хадгалагдсан байна.
“Хүмүүс дээврийн хонгилоос эрдэнэс олсон тухай ярьдгийг би мэднэ, гэвч миний хувьд энэ үг бодит амьдрал дээр биеллээ оллоо” хэмээн цуглуулгын эзэн онцолжээ.
