НүүрЦахим спорт“The MongolZ” баг Techno-г сэлгээнд шилжүүлж, cobrazera-тай тоглохоор болов

“The MongolZ” баг Techno-г сэлгээнд шилжүүлж, cobrazera-тай тоглохоор болов

Цахим спортын CS2 төрлийн “The MongolZ” баг бүрэлдэхүүндээ дахин нэг томоохон өөрчлөлт хийлээ. Тэд ирэх долоо хоногт эхлэх $1,000,000-ын шагналын сантай “FISSURE Playground 3” тэмцээнд М.Содбаяр “Techno”-г сэлгээнд шилжүүлж, У.Анарбилэг “cobrazera”-г үндсэн бүрэлдэхүүндээ эргүүлэн авч оролцохоор болсноо албан ёсоор мэдэгдэв.

Бүрэлдэхүүний сэлгээ ба шинэ бүтэц

Тус баг энэ жил “Senzu” М.Азбаяр, “mzinho” Б.Аюуш нарыг “BC.Game” баг руу шилжүүлж, тэдний оронд “tikuak” З.Чимэдцэрэн, “DarkMeister” И.Дугарсүрэн нарыг эгнээндээ нэгтгээд байсан юм. Харин энэ удаад Techno сэлгээний суудалд шилжиж, өмнө нь сэлгээнд байсан “cobrazera” У.Анарбилэг эргэн ирснээр баг дараах бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд оролцохоор боллоо:

  • bLitz (Б.Гарьдмагнай) – Багийн ахлагч
  • 910 (Б.Өсөхбаяр) – AWP
  • tikuak (З.Чимэдцэрэн)
  • DarkMeister (И.Дугарсүрэн)
  • cobrazera (У.Анарбилэг)

“FISSURE Playground 3” тэмцээний хуваарь

Нийт 1,000,000 ам.долларын шагналын сантай “FISSURE Playground 3” тэмцээн 2026 оны есдүгээр сарын 8-наас 13-ны хооронд БНХАУ-ын Сүжоу хотод зохион байгуулагдана.

“The MongolZ” баг тэмцээний эхний тоглолтоо есдүгээр сарын 8-ны өдөр 13:30 цагаас Бразилын алдарт “MIBR” багийн эсрэг хийх хуваарьтай байна.

Багийн албан ёсны түншээр “1xBet Mongolia” үргэлжлүүлэн ажиллаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд