Цахим спортын төрөлжсөн нөлөө бүхий HLTV.org сайтаас Counter-Strike 2 (CS2) төрлийн дэлхийн шилдэг 50 залуу тоглогчийн шинэчилсэн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. Энэхүү нэр хүндтэй чансааны тэргүүн эгнээнд “FUT” багийн Литва тамирчин, 17 настай Дзюгас “Dziugss” Стефонавичюс бичигдсэн байна. Түүний араас “Ninjas in Pyjamas” багийн Польш залуу од Kacper “xKacpersky” Gabara болон “FUT” багийн Украин тоглогч Дмитрий “dem0n” Мирошниченко нар дараалжээ.
Манай улсын авьяаслаг тамирчин У.Анарбилэг “cobrazera” тус жагсаалтын дөрөвдүгээр байрт нэрээ мөнхөлж, дэлхийн хэмжээний ирээдүйтэй тоглогч гэдгээ дахин баталлаа. Тэрээр өмнөх чансаанд 21-р байрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд богино хугацаанд амжилтын шатаа ахиулж чадсан байна. Монголын цахим спортын залуу үе дэлхийн тавцанд ийнхүү хүч түрэн орж ирж буйг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тухайлбал, энэхүү жагсаалтад А.Ууганбаяраас гадна манай улсын дараах хоёр тамирчин багтжээ:
- “Chinggis Warriors” багийн Ч.Золбаяр ‘tikuak’ жагсаалтын 38 дугаар байрт шалгарсан.
- Залуу тоглогч О.Ялалт ‘yAmi’ энэхүү дэлхийн чансааны 50 дугаар байрт бичигдсэн.

Анарбилэг “cobrazera” Uuganbayar нь 2005 оны 3 сарын 18-нд төрсөн бөгөөд мэргэжлийн замналдаа хэд хэдэн дотоодын багуудад хүч үзсэн туршлагатай. Тэрээр 2023-2024 оны хооронд “Qube E-Sports” багийн нэр дор тоглож байсан бол 2024-2025 онд “The Huns Esports” багт амжилттай тоглосон. Харин энэ жилээс эхлэн тэрээр Азийн тэргүүн “The Mongolz” багийн бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдэж, карьерынхаа шинэ хуудсыг нээгээд байгаа билээ.
The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг бөгөөд тус баг сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд Монголын цахим спортын нэр хүндийг тогтмол өндөрт өргөсөн билээ.

Ийм мэдээ сонсоход үнэхээр бахархмаар юм
Монгол тоглогчид дэлхийд үнэлэгдэж эхэлж байна даа