Даваа, 6 сар 9, 2025
HomeСоёл Урлаг“Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үзэгчдийн халуун хүлээлт дор өндөрлөлөө

“Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үзэгчдийн халуун хүлээлт дор өндөрлөлөө

Циркийн долоо хоног төв талбайд амжилттай болж өнгөрөв
Монголын циркийн урлагийн 85 жилийн ой, Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” арга хэмжээ дөрөвдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр албан ёсоор хаалтаа хийлээ.

Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол болон олон улсын нэр хүндтэй циркийн уран бүтээлчид оролцсон нь онцлог байлаа.

“Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын тэмцээний шагналт уран бүтээлчид болон Монголын 12 циркийн хамтлагийн 230 гаруй циркчид 7 хоногийн турш 21 тоглолт үзүүлсэн бөгөөд нийт 27,900 үзэгч энэ тоглолтуудыг үзжээ. Үзэгчдийн 13,100 нь хүүхэд, 14,800 нь насанд хүрэгчид байсан бол 600 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байв.

Шагналын эзэд болон талархлын эзэд
Хаалтын арга хэмжээний үеэр нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш циркийн уран бүтээлчдэд болон хамтран зохион байгуулагч байгууллагуудад талархал гардуулсан юм.

Талархал хүртсэн байгууллагуудын дунд “Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо”, “Монголын циркчдийн холбоо”, “Улаанбаатар цирк” ХХК, “Монгол Улсын Консерваторын циркийн тэнхим” багтжээ.

Мөн “Troupe Nomuna”, “X-Roses” ХХК, “Шинэ цирк” төв, “Цэцэгс”, “Ruby”, “Future entertainment”, “Modern circus”, “Алтан манеж”, “Жаргалант” морин цирк зэрэг байгууллагууд болон алиалагч Н.Баянбилэг, Б.Бат-Очир, илбэчин Э.Эргил, Б.Чинбаяр нарт талархал илэрхийлсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн соёл урлагийн бодлогод бодитой хувь нэмэр оруулсан, өргөн цар хүрээтэй үйл явдал болж өнгөрлөө.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд