Лхагва, 7 сар 9, 2025
HomeОсол хэрэг"Зорчигч тээвэр-5"-ийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдлаа

“Зорчигч тээвэр-5”-ийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдлаа

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ-ийн механикч албан ажлаа гүйцэтгэж байх үедээ осолдож, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа.

Хэрэг явдал
2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 21:30 цагийн орчимд Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ-т механикч осолдсон тухай дуудлага иржээ. Цагдаа, мэргэжлийн байгууллагууд хэргийн газар очиход тус байгууллагын ажилтан болох М-г осолдож нас барсан байдалтайгаар олсон байна.

Хөдөлмөр хамгаалал алдагдсан байж болзошгүй
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь тус байгууллагын сэлбэгийн агуулахын дээврийг шалгаж байх үедээ унаж нас барсан байж болзошгүй аж. Тэрбээр хяналтын механикчаар ажилладаг байсан бөгөөд дээврийн бүтэц, цоорхой зэргийг шалгаж явахдаа халтирч унасан байж болзошгүйг холбогдох албаны хүмүүс хэлжээ.

Одоогоор ослын нөхцөл байдлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд