НүүрОсол хэрэгТуул голын эрэг дээр иргэдийг хутга тулган дээрэмдсэн хоёр этгээдийг илрүүлжээ

Туул голын эрэг дээр иргэдийг хутга тулган дээрэмдсэн хоёр этгээдийг илрүүлжээ

2025 оны зургадугаар сарын 7, 9-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байсан иргэд дээрэмдүүлсэн тухай хоёр удаагийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг хариуцсан цагдаагийн хэлтсийн алба хаагчид нэн даруй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулсны үр дүнд, зэвсэг буюу хутга ашиглан иргэдийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан байж болзошгүй 22-24 насны хоёр этгээдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Хууль сахиулах байгууллагаас иргэдийг аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд