Яг нэг жилийн өмнө буюу 2025 оны 9-р сард The MongolZ баг Valve болон HLTV-ийн нэр хүндтэй чансааг тэргүүлж, албан ёсоор CS2-ын дэлхийн №1 баг болж байв. Энэхүү нийтлэлээр бид тэдний одоогийн нөхцөл байдал болон өвлийн Major тэмцээний цомын төлөө өрсөлдөх боломжтой эсэхийг авч үзэх болно.
Энэ улирлын бүрэлдэхүүний өөрчлөлт ба үр дүн
The MongolZ баг BLAST.tv Austin Major 2025-ын финалд үлдэж, Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлсэн асар амжилттай 2025 оны дараа багийн од рифлер “Senzu” М.Азбаяр багийг орхисон юм. Үүний үр дүнд тэд 2026 оны улирлын эхний хагасыг түүнийг орлуулахаар ирсэн “cobrazera” У.Анарбилэгтэй хамт өнгөрүүлсэн.
Гэвч шинэчилсэн бүрэлдэхүүн өнгөрсөн оны амжилтдаа хүрч чадаагүй юм. Тэдний хамгийн сайн үзүүлэлт нь PGL Bucharest 2026-д 3-р байр, PGL Cluj-Napoca 2026-д 4-р байр эзэлсэн явдал байв. Мөн IEM Cologne Major 2026 тэмцээнд The MongolZ 2024 оноос хойш анх удаа плей-офф шатанд шалгарч чадалгүй мултарсан юм
Ингэснээр цаашид дахин өөрчлөлт хийх шаардлагатай болсон нь тодорхой болж, багийн удирдлага бүрэлдэхүүндээ шинэчлэлт хийсэн. “mzinho” Б.Аюуш олон улсын бүрэлдэхүүнд нэгдэхээр явсан бол “cobrazera” У.Анарбилэгийг сэлгээнд суулгав. Ингээд сул үлдсэн хоёр байрыг академийн түвшнээс гарч ирсэн хоёр залуу тоглогчоор нөхөж, баг бүрэн Монгол бүрэлдэхүүнтэй хэвээр үлдлээ.
Шинэ бүрэлдэхүүнтэйгээр оролцсон эхний хоёр тэмцээн болох BLAST Bounty 2026 Season 2 Finals болон Esports World Cup 2026-гийн хасагдах шатанд шалгарсан ч хоёр тэмцээний алинд нь ч эхний хасагдах тоглолтдоо ялагдал хүлээсэн юм.
Илүү сайн үр дүн үзүүлэхэд юу саад болж байна вэ?
2025 оныг сайн санаж байгаа хөгжөөн дэмжигчид The MongolZ-оос илүү их зүйлийг хүлээж байгаа нь тодорхой. Гэвч манай цахим спортын тоглогчид одоогоор оргил формдоо хүрч чадахгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий.
Эхлээд эерэг талуудаас нь эхэлье. The MongolZ баг өөрсдийн үндсэн цөм болох багийн ахлагч “bLitz” Б.Гарьдмагнай , AWP ашиглагч “910” Б.Өсөхбаяр, рифлер “Techno” М.Содбаяр болон дасгалжуулагч “maaRaa” Б.Эрдэнэдалай нарыг үлдээж чадсан. Ийм туршлагатай тулгууртай байхад шинээр ирсэн тоглогчид тактикийн системд зохицоход хавьгүй хялбар байх бөгөөд тэдний үндсэн үүрэг аль болох их галын хүчээр (firepower) хангахад оршино. Тэдний эхний тоглолтууд ч шинэ тоглогчид ямар ч өндөр түвшний өрсөлдөгчийг буулган авч чадах рифлер болон хөгжих боломжтойг харуулсан.
Харамсалтай нь maaRaa шинэ тоглогчид анхны тэмцээнүүддээ оролцож байх хамгийн чухал үед хувийн шалтгаанаар хоёр тэмцээнийг өнжсөн. Шинэ тоглогчдод тактик, стратеги болон сэтгэл зүйн асар их дэмжлэг хэрэгтэй байгаа энэ үед үүнээс илүү муу цаг хугацаа гэж байхгүй биз ээ. Гэвч maaRaa дараагийн тэмцээнд эргэн ирж, одоогоор удаашралтай байгаа багтаа дасан зохицох үйл явцыг өөрөө удирдахаар болсон.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр The MongolZ-ийн шинэ тоглогчид тэмцээнүүд болон boot camp-уудаар дамжуулан туршлага хуримтлуулж, аажмаар хөгжих нь дамжиггүй. 1xBet нь The MongolZ багийн томоохон ивээн тэтгэгчдийн нэг бөгөөд багийн хөгжлийн энэ үйл явц үр дүнгээ өгөхийг фенүүд бид хүлээх л үлдэж байна.
Дэлхийн №1 байрны төлөөх бусад өрсөлдөгчид ямар байна вэ?
The MongolZ багийг шүүмжлэхээсээ өмнө дэлхийн шилдэг 10-т багтаж буй бусад багууд хэрхэн тоглож байгааг харах нь зүйтэй. Сүүлийн үеийн үр дүнгээс үзэхэд зуны амралт болон бүрэлдэхүүний сэлгээний давлагааны дараа олон тэргүүлэгч багууд хэт тайвширсан байдалтай тэмцээндээ эргэн иржээ. Фаворит багуудын бүтэлгүйтлийг өөрөөр тайлбарлах арга үгүй юм.
2025 оны хоёр Major-т хоёуланд нь түрүүлж, энэ улирлын эхний хагаст хамгийн сайн амжилт үзүүлсэн Team Vitality баг IEM Cologne Major 2026-гийн хасагдах шатны эхний тоглолтдоо ялагдаж, EWC 2026-д ердөө 5-8-р байр эзлэн, BLAST Bounty 2026 Season 2-т шалгарч чадаагүй. Team Falcons анхны Major-таа түрүүлсэн нь асар их аз байсан ч тэд мөн BLAST Bounty 2026 Season 2-ыг өнжиж, улмаар EWC 2026-гийн шөвгийн 8-д Бразилын Legacy багт ялагдсан. Team Spirit баг BLAST Bounty 2026 Season 2-ын гранд финалд рейтингээр доогуур MOUZ багт ялагдсаныхаа дараа 8-р сарын эхээр Valve-ийн чансааны 14-т байсан FUT Esports-ийг арай чамай хожиж EWC 2026-д түрүүлсэн.
NAVI, FURIA, MOUZ болон бусад тэргүүлэгч багууд ч мөн тогтвортой тоглолтоо олох, дээд цэгтээ бэхжихэд хэцүүхэн байна. Үүний үр дүнд олон улсын тавцанд одоогоор тодорхой шилдэг фаворит байхгүй байгаа бөгөөд дэлхийн шилдэг 20-д багтаж буй бараг аль ч баг, түүний дотор The MongolZ ч PGL Major Singapore 2026 тэмцээнд түрүүлэх өндөр боломжтой. Ихэнх зүйл улирлын үлдсэн хугацаанд багууд хэрхэн тоглохоос хамаарна. Өрсөлдөгчдөдөө хэн сайн дасан зохицож, илүү итгэлтэй тоглолт үзүүлж чадна, тэр нь томоохон давуу талыг авна.
The MongolZ энэ жил ямар тэмцээнүүдэд оролцох вэ?
Ирэх 11-р сард болох PGL Major Singapore 2026-гийн өмнө The MongolZ тоглолтоо хурцалж, оргил формдоо хүрч чадах ямар тэмцээнүүд байна вэ? Одоогоор тэд дараах тэмцээнүүдэд оролцохоо зарлаад байна:
- FISSURE Playground #3 (9-р сарын 8–13)
- PGL Masters Bucharest 2026 (10-р сарын 24–31)
- IEM Beijing 2026 (11-р сарын 2–8)
BLAST Rivals Fall 2026 (11-р сарын 11–15) болон PGL Major Singapore 2026 (11-р сарын 25 – 12-р сарын 13) тэмцээнүүдэд шалгарахын тулд The MongolZ 10 ба 11-р сарын Valve-ийн чансаанд дээгүүр байр эзлэх шаардлагатай. Үүнээс цааш бүх зүйл шинэ тоглогчид maaRaa-гийн системд хэр хурдан дасан зохицох, багийн үндсэн цөм өмнөх өөртөө итгэлтэй тоглолтоо хэр хурдан сэргээх болон Major тэмцээний замд ямар өрсөлдөгчидтэй учрахаас шалтгаална.
The MongolZ 1xBet-ийн хамтаар багтаа анх удаа Major тэмцээнд түрүүлэх аян замд нь амжилт хүсье!
