НүүрНийгэмЕсдүгээр сарын 1, 2-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлд автомашины улсын дугаарын хязгаарлалтад түр зохицуулалт хийхээр боллоо. Энэ дагуу ирэх есдүгээр сарын 1 болон 2-ны өдрүүдэд дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцохоор болсон байна.

Тэгш, сондгой зохицуулалтын хугацаа

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тэгш, сондгой дугаараар зорчуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилж байгаа юм. Тус зохицуулалтын дагуу автомашинуудыг улсын дугаарынх нь сүүлийн оронгоор тэгш, сондгойгоор хуваан өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байгаа бөгөөд зөвхөн хичээлийн шинэ жилийн эхний хоёр өдөр уг хязгаарлалтыг түр цуцалж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд