НүүрСоёл УрлагБНСУ-ын Тэргүүн хатагтай Ким Хе Гён “Чингис хаан” үндэсний музейг үзэж сонирхлоо

БНСУ-ын Тэргүүн хатагтай Ким Хе Гён “Чингис хаан” үндэсний музейг үзэж сонирхлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий Л.Болорцэцэг, манай улсад төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны гэргий Ким Хе Гён нар “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо. Эрхэм зочид музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнд хүндэтгэл үзүүлж, Монголын баялаг түүх, соёлын өвтэй танилцсан байна.

Талууд музейн дараах голлох танхимуудаар зочилжээ:

  • Монголын эртний төрт улсын танхим
  • Их Монгол Улсын танхим
  • Их хааны өргөө

Үүний зэрэгцээ тэд “Мөнгөн мод” танхимд саатаж, “Торго” салоны үйлдвэрлэсэн монгол үндэсний хувцас хэрэглэгдэхүүн, тусгай үзүүлбэрүүдийг үзэж сонирхсон байна. Мөн наадмын өдрүүдэд зориулан гаргасан “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг үзэж, монголчуудын уламжлалт өв соёлтой танилцлаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд