Бямба, 10 сар 25, 2025
HomeОсол хэрэгМалын хулгайн гэмт хэрэг 2025 онд 19.4 хувиар өсжээ

Малын хулгайн гэмт хэрэг 2025 онд 19.4 хувиар өсжээ

2025 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Иймээс Цагдаагийн байгууллагаас “Мал, мах–2025” нэртэй арга хэмжээг эхлүүлж, гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүд байрлуулах, зах, худалдааны төвүүдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлээд байна.

Энэ онд бүртгэгдсэн нийт малын хулгайн хэргийн 187-ыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Харин өнгөрсөн онд Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газруудтай хамтран 6 бүлгийн 17 этгээдийг илрүүлж, нийт 26 удаагийн үйлдлээр 284 бод, 278 бог мал хулгайлсан хэргийг мөрдөн шалгасан байна.

Мал хулгайлдаг этгээдүүдийн ихэнх нь 18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчин, түр хугацааны ашиг олох зорилгоор бүлэглэн зохион байгуулалттайгаар уг гэмт хэргийг үйлддэг болохыг цагдаагийн байгууллага мэдээлэв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Хөдөө орон нутгийн хамгаалалт, хяналтыг сайжруулах шаардлагатай байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд