Америкийн дуучин Бритни Спирс хувийн сошиал хуудсаараа дамжуулан дүү Жейми Линн болон хуучин нөхөр Кевин Федерлайн нарыг буруутгасан мэдэгдэл хийжээ.
Дуучны хэлснээр, гэр бүлийнхэн нь түүнтэй “боол мэт” харьцаж, ар хударгаар нь хуйвалдаан зохион байгуулдаг байсан аж. Спирс мөн Жейми Линн өөрт нь бага охин Айви-г тэврүүлэхийг нэг ч удаа зөвшөөрөөгүй, харин хуучин нөхөр Кевин Федерлайн бие засах өрөө ашиглуулахгүй байсан гэж мэдэгджээ.
“Тэд надтай боол мэт харьцдаг байсан. Миний араар маш олон нууцтай байсан. Харин миний хийсэн бүх зүйл бол аавынхаа төлөө ажиллах байсан! Би шинэ гэр бүл олно” гэж Бритни Спирс сошиал хуудсандаа бичсэн байна.
Эцэг, эхдээ гомдолтой хэвээрээ гэжээ
10-р сарын дундуур Спирс ээж Линн болон аав Жейми нарт одоо хүртэл гомдолтой байдгаа ярьсан байна. Тэр аавыгаа өөрийн амьдралыг бүхэлд нь хянаж байсан хэмээн буруутгажээ.
Үүнээс өмнө дуучин сошиал сүлжээнд нийтлэл оруулж, аав Жейми Спирсийн эрүүл мэндийн асуудал болон түүний амьдралыг хянаж байсан үе хооронд холбоо татан бичиж байсан юм.
