Бямба, 7 сар 26, 2025
HomeОсол хэрэгХүчтэй салхины улмаас 116 айлын гэр, хашаа, байшингийн дээвэр сүйджээ

Хүчтэй салхины улмаас 116 айлын гэр, хашаа, байшингийн дээвэр сүйджээ

Өчигдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 24-нд Монгол Улсын ихэнх нутгаар салхины хурд 5-10 м/с, бороо орсон хэсгүүдэд борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүссэний улмаас Сүхбаатар, Төв аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нийт 116 айлын гэр, хашаа, байшингийн дээвэр гэмтсэн зэрэг дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Сүхбаатар аймагт:

  • Халзан сум: 27 гэр, 20 хашаа, 3 байшингийн дээвэр, цэцэрлэгийн тоглоомын талбай, хүлэмж нурж, үерийн далан сэтэрсэн, 5 айлын гэр усанд автсан, 15 автомашин шаварт суусан. Сумын мэргэжлийн ангиуд хохирлыг арилгах, аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгэжээ.
  • Уулбаян сум: 11 гэр, 1 зөөврийн сууц нурсан.
  • Түмэнцогт сум: Зөөврийн сууц нурж, 2 автомашины салхины шил хагарсан. Хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байна.

Төв аймагт:

21:00-22:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, салхины хурд 25-33 м/с хүрч ширүүссэний улмаас:

  • Аргалант сум: 7 гэр нурсан.
  • Баянхангай сум: 36 гэр нурсан.
  • Лүн сум: 13 гэр нурсан.
  • Эрдэнэсант сум: 2 гэр нурсан. Нийт 58 гэр, 13 хашаа гэмтэж, 16 автомашины салхины шил хагарсан. Онцгой байдлын байгууллага, цагдаагийн алба, сумын мэргэжлийн ангиуд хамтран ажиллаж, хохирлын хэмжээг тогтоохоор ажлын хэсгүүд томилогджээ.

Нийслэлд:

Хүчтэй бороо, ширүүн салхины улмаас:

  • Сонгинохайрхан дүүрэг (СХД): 28 гэр, 4 байшингийн дээвэр хуулагдсан. 1 иргэн гэртээ дарагдсан ч Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, аюулгүй болгожээ.
  • Сүхбаатар дүүрэг (СБД): 1 байшингийн дээвэр хуулагдсан.
  • Хан-Уул дүүрэг (ХУД): 2 гэр нурсан.
  • Чингэлтэй дүүрэг: 1 гэр нурсан.

Мөн нийслэлийн дараах байршлуудад ус тогтсоны улмаас:

  • Баянгол дүүргийн V хороо, Саппорогийн уулзвар
  • Сүхбаатар дүүргийн I хороо, 28-р байрны гадна талбай
  • Хан-Уул дүүргийн VIII хороо, Нисэхийн тойрог

Эдгээр газруудад Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ус соруулж, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд