НүүрЦахим спортШинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй The MongolZ болон BC.Game багууд өнөөдөр зэрэг тоглоно

Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй The MongolZ болон BC.Game багууд өнөөдөр зэрэг тоглоно

Цахим спортын олон улсын тэмцээнд өрсөлдөж буй “The MongolZ” болон “BC.Game” багууд эхний шатны тоглолтоо өнөөдөр 17:00 цагаас зэрэг хийхээр хуваарь гарчээ. Хоёр баг тус тусын олон улсын тэмцээнд уригдан, чухал тоглолтуудад оролцох гэж байна.

“The MongolZ” шинэ бүрэлдэхүүнтэйгээр Сербийн дэвжээнд

Серби улсын Белград хотноо болж буй “1win Private Club S2” тэмцээний хүрээнд “The MongolZ” баг “Alliance”-тай өрсөлдөхөөр таарчээ. Энэхүү тэмцээн нь тэдний бүрэлдэхүүнд “Nin9” нэгдсэнээс хойших анхны албан ёсны сорилт болж байгаагаараа онцлог юм. Тус тэмцээнд шилдэг найман баг 100 мянган ам.долларын шагналын төлөө өрсөлдөж байна.

“BC.Game” Бухарестын талбарт хүч үзнэ

Нөгөө талд “BC.Game” баг Румын улсын Бухарест хотод үргэлжилж буй “DraculaN S7” тэмцээний эхний тоглолтоо “Drama” багийн эсрэг хийх гэж байна. Нийт 24 баг 35 мянган ам.долларын шагналын төлөө өрсөлдөж буй уг тэмцээний тус тоглолт өнөөдөр мөн 17:00 цагт эхлэх хуваарьтай байгаа аж.

The MongolZ цаашид ч 1xBet-тэй хамтын ажиллагааны хүрээнд тэмцээнүүдэд оролцох юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд