НүүрОсол хэрэгӨнгөрсөн 24 цагт баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн 24 цагт баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ

Улсын Онцгой комиссын мэдээлснээр, 2026 оны аравдугаар сарын 18-ны 08:00 цагаас 19-ний 08:00 цаг хүртэл улсын хэмжээнд хүрэн баавгайтай холбоотой нийт 16 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хоёр, Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт 10, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг дуудлага бүртгэгджээ.

Дөрвөн баавгайг агнаж, хоёрыг нь үргээжээ

Суурьшлын бүсэд, айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгох зорилгоор агнасан байна. Мөн хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гарган ой мод руу буцаажээ.

Орон нутгийн шуурхай багууд зургаан дуудлага, мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Харин нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага, мэдээлэл батлагдаагүй гэж Улсын Онцгой комиссоос мэдээлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд