Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлд автомашины улсын дугаарын хязгаарлалтад түр зохицуулалт хийхээр боллоо. Энэ дагуу ирэх есдүгээр сарын 1 болон 2-ны өдрүүдэд дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцохоор болсон байна.
Тэгш, сондгой зохицуулалтын хугацаа
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тэгш, сондгой дугаараар зорчуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилж байгаа юм. Тус зохицуулалтын дагуу автомашинуудыг улсын дугаарынх нь сүүлийн оронгоор тэгш, сондгойгоор хуваан өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байгаа бөгөөд зөвхөн хичээлийн шинэ жилийн эхний хоёр өдөр уг хязгаарлалтыг түр цуцалж байна.

Зам ямар ч байсан их түгжрэх байх даа, эртрэх хөдөлсөн нь дээр байх
Баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байна