Баасан, 2 сар 20, 2026
HomeШоу бизнес"Grey's Anatomy", "Euphoria" цувралын жүжигчин Эрик Дэйн таалал төгсжээ

“Grey’s Anatomy”, “Euphoria” цувралын жүжигчин Эрик Дэйн таалал төгсжээ

“Grey’s Anatomy” (Анатомийн хүсэл) болон “Euphoria” цувралаар алдаршсан Америкийн жүжигчин Эрик Дэйн 54 насандаа таалал төгслөө. Энэ тухай People сэтгүүл мэдээлснийг Mongolnews24.com дамжууллаа.

2025 оны 4-р сард Эрик Дэйнийг булчин сулрах өвчин буюу БАС (Amyotrophic Lateral Sclerosis) туссан болохыг оношилсон юм. Энэ нь төв мэдрэлийн тогтолцооны хүнд, эдгэршгүй өвчин бөгөөд мөчдийн саажилт, булчингийн хатингаршилд хүргэдэг байна.

Жүжигчний гэр бүлээс тус сэтгүүлд өгсөн мэдэгдэлд:

“Бид гүнээ харамсаж, Эрик Дэйн БАС өвчинтэй чин зоригтойгоор тэмцсэний эцэст Пүрэв гарагт таалал төгссөнийг мэдэгдэж байна. Тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг найз нөхөд, хайрт эхнэр болон түүний хувьд ертөнцийн төв байсан хоёр охин Билли, Жоржиа нарынхаа дэргэд өнгөрүүлсэн” гэжээ.

Эрик Дэйн “Grey’s Anatomy” цувралын мэс засалч Марк Слоаны дүрээр олны танил болсон юм. Түүнчлэн тэрээр “Charmed” болон “Euphoria” зэрэг алдартай цувралуудад тоглосон билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд