НүүрОсол хэрэгУух зүйлд хор хольж нөхрөө хөнөөхийг завдсан хэрэгт ял шийтгүүлсэн эмэгтэйн ялыг...

Уух зүйлд хор хольж нөхрөө хөнөөхийг завдсан хэрэгт ял шийтгүүлсэн эмэгтэйн ялыг гурван жилээр бууруулжээ

Увс аймгийн Бөхмөрөн суманд 36 настай эмэгтэй О өөрийн нууц харилцаатай 39 настай Ц-тэй хамтран нөхрөө хөнөөхийг завдсан ноцтой хэрэг гарсан байна. Шүүхийн шалгалтаар О нь нөхөртөө уулгасан ундаанд хулганы хор, архинд хүнсний уксус нэмж хордуулахыг оролдсон нь тогтоогджээ. Анхан шатны шүүх түүнийг 13 жил, хамжигч Ц-г 12 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

Харин хяналтын шатны шүүх дээр О-гийн өмгөөлөгч нь ял хөнгөвчлөхийг, Ц-гийн өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан байна. Шүүх гомдлыг хянан үзээд хохирогчийн бие махбодод тогтоогдсон гэмтэл байхгүй, хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учраагүй гэж үзжээ. Мөн шүүгдэгчдийн хувийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон эсэх, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын түвшин зэрэг хүчин зүйлсийг харгалзан анхан шатны шийтгэлийг өөрчилж, О-д 10 жил, Ц-д 9 жилийн хорих ял оногдуулсан байна.

Хэргийг сануулахад

Нөхөр Б, эхнэр О нар 17 жил гэр бүл болж амьдарсан ба О нь Ц-тай нууц харилцаа тогтоосон байдаг. Дараа нь тэр нөхрөө богино хугацаанд хоёр удаа хордуулах гэж оролдож, улмаар нөхөр нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх үед тарианы уусмал руу хор хольж гурав дахь удаагаа амь насанд нь халдахыг завджээ.

Ц нь мөрдөн байцаалтын үеэр “Бид хоёр үнэхээр бие биедээ хайртай. Нөхрөө нас барвал надтай хамт амьдарна гэж хэлдэг байсан. Тэгээд надаар дэлгүүрээс хэрэгтэй зүйлсийг нь авчруулж, тэр үйлдлийг хийсэн” хэмээн мэдүүлсэн байдаг. Шүүх анх тэднийг бүлэглэн хүн хөнөөхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шийтгэл оноосон билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд