Румын улсын нийслэл Бухарест хотноо зохион байгуулагдсан “PGL Bucharest 2026” тэмцээн өндөрлөх шатандаа орж, Монголын “The MongolZ” баг амжилттай оролцлоо. Тэд 3-р байрны төлөөх шийдвэрлэх тоглолтод Францын “3DMAX” багтай тулж, 2:0 гэсэн харьцаатайгаар илт давуу ялалт байгууллаа.
Тоглолтын эхний үеэс л Монголын баг өөрсдийн давамгайллыг харуулж, Inferno мап дээр 13:5, Ancient мап дээр 13:2 гэсэн онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. Энэхүү тоглолт нь хоёр багийн хувьд тэмцээний сүүлийн даваа байсан бөгөөд “The MongolZ” багийнхан тактикийн хувьд хавьгүй илүү байж чадсан юм.
Тус тоглолтод “The MongolZ” багийн тоглогчид хувийн ур чадвараараа гайхшируулж, ялалтад голлох үүрэг гүйцэтгэлээ. Тоглогчдын үзүүлэлтийг тоймловол:
- bLitz: 31 фраг (Kill), 15 үхэл (Death), 99 ADR үзүүлэлтээр MVP-ийн хэмжээнд тоглов.
- Techno: 30 фраг, 18 үхэл, 99 ADR буюу ялалтад хамгийн жинтэй хувь нэмэр оруулсан тоглогч болов.
- cobrazera: 29 фраг, 14 үхэл, 94 ADR үзүүлэлтээр багийнхаа амжилтыг бататгав.
- 910: 28 фраг, 15 үхэл, 80 ADR-тай тоглолтыг дуусгасан.
- mzinho: 19 фраг, 18 үхэл, 67 ADR үзүүлэлттэй байлаа.
Хүрэл медалийн эзэн болсон “The MongolZ” баг 75,000 ам.долларын шагнал хүртсэн бол дөрөвдүгээр байрт шалгарсан “3DMAX” баг 43,750 ам.доллартой нутаг буцжээ. Одоо үзэгчдийн анхаарал “FUT” болон “Astralis” багуудын хооронд болох Гранд финал руу чиглэж байгаа бөгөөд аваргын цом болон 200,000 ам.долларын эзэн 4 дүгээр сарын 11-нд тодорно.

4 дүгээр сарын 4-нөөс 11-ний хооронд болсон уг тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг нийт 625,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдлөө. 1xBet Монголын дэмжлэгтэй оролцсон манай багийн энэхүү амжилт нь Монголын цахим спортын түүхэнд бас нэгэн тод хуудас болж үлдэж байна.

Үнэхээр бахархмаар амжилт байна аа, залуусаа
Дараагийн удаа бүр алт авна гэдэгт итгэж байна