Хотын дарга Х.Нямбаатарыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа ёс зүй, хууль зүйн шинжтэй зөрчил байж болзошгүй нөхцөл үүсгэсэн гэж үзсэн иргэд түүнийг огцруулах шаардлага бүхий өргөдөл гаргаад байна. Уг өргөдлийг Ерөнхий сайд Н.Учрал болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаяглан илгээж, дэмжигчдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн юм.
Тухайн өргөдөлд гарын үсэг зурсан иргэдийн тоо үргэлжлэн нэмэгдсээр байгаа бөгөөд яг одоогийн байдлаар /2026.04.14-ний өдрийн 11:30 цаг/ 40,339 хүрээд байна. Ийнхүү нийслэлийн удирдлагатай холбоотой энэхүү шаардлага олон нийтийн анхаарлын төвд орж, цахим орчинд идэвхтэй хэлэлцэгдэж байна.
- Өргөдлийг Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаяглажээ.
- Гаргасан шаардлага нь Х.Нямбаатарыг огцруулах агуулгатай байна.
- /2026.04.14-ний өдрийн 11:30 цаг/-ийн байдлаар 40,339 хүн гарын үсэг зуржээ.
